Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-09-30
Вэбтэй нь вэбсайт бүтээх платформ юм. Энэ бодлого нь платформ болон платформ дээр бүтээгдсэн вэбсайтууд (дэд домэйн эсвэл өөрийн домэйн) ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашигладгийг тайлбарлана.
1. Бидний цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл — имэйл хаяг, нэр, профайл зураг. Нууц үгийг өөрийг нь биш, зөвхөн шифрлэсэн (hash) хэлбэрээр хадгална.
- Таны оруулсан агуулга — хуудас, мэдээ, бүтээгдэхүүн, зураг. Зургийг Amazon Web Services (S3)-д хадгална.
- Төлбөр — QPay-ээр хийгдэнэ. Бид банкны карт болон дансны мэдээлэл хадгалдаггүй.
- AI туслах — AI функц ашиглах үед таны бичсэн хүсэлт болон холбогдох хуудасны агуулга AI үйлчилгээ үзүүлэгч (Anthropic, OpenAI, Google, DeepSeek) руу боловсруулалтад илгээгдэнэ.
2. Google Analytics (хандалтын статистик)
Платформ дээр бүтээгдсэн вэбсайт бүрийн нийтэд нээлттэй хуудсанд Google LLC-ийн Google Analytics 4 ажилладаг. Үүгээр:
- үзсэн хуудас, хаанаас орж ирсэн (хайлт, сошиал, шууд г.м.), төхөөрөмжийн төрөл, браузер, ойролцоо байршил (улс, хот), хуудсанд зарцуулсан хугацаа, мөн тухайн вэбсайтын дугаарыг цуглуулна;
- вэбсайтын эзэмшигч болон эрх бүхий гишүүдэд зөвхөн тухайн вэбсайтын нэгтгэсэн статистик харуулах, платформыг сайжруулах зорилгоор ашиглана;
- таны нэр, имэйл зэрэг хувь хүнийг шууд таних мэдээллийг Google Analytics руу илгээдэггүй. Google signals болон зар сурталчилгааны функцууд унтраалттай;
-
зочныг ялгахын тулд браузерт
_gaба_ga_*cookie хадгална; - дэлгэрэнгүй (event түвшний) мэдээлэл Google Analytics-д 2 сар хадгалагдана. Нэгтгэсэн тайланг Google өөрийн бодлогын дагуу хадгална.
Google энэ мэдээллийг хэрхэн ашигладгийг Google-ийн тайлбараас уншина уу. Google Analytics-д мэдээлэл өгөхөөс татгалзахыг хүсвэл Google Analytics Opt-out нэмэлт суулгах эсвэл браузерынхаа cookie-г хаана уу.
Вэбсайтын эзэмшигч өөрийн Google Analytics эсвэл бусад хандалт хэмжих код нэмсэн байж болно. Тэр тохиолдолд тухайн мэдээлэлд вэбсайт эзэмшигчийн бодлого үйлчилнэ.
4. Мэдээллийг хуваалцах
Бид таны мэдээллийг худалдахгүй. Үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай хэмжээнд л дараах үйлчилгээ үзүүлэгчид дамжуулна: Amazon Web Services (сервер, зураг хадгалах, имэйл илгээх), Google (Analytics, reCAPTCHA), QPay (төлбөр), дээр дурдсан AI үйлчилгээ үзүүлэгчид. Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад өгч болно.
5. Таны эрх
Нэвтэрсэн хэрэглэгч бүртгэлийн мэдээллээ тохиргооноос шинэчилж болно. Вэбсайтаа устгахад түүний хуудас, агуулга, зургууд устгагдана.
6. Өөрчлөлт
Энэ бодлогыг шинэчлэх үед дээрх "Сүүлд шинэчилсэн" огноо өөрчлөгдөнө.